Хүний нөөцийн програм хангамж хөгжүүлсэн +12 жилийн туршлагадаа суурилан бүтээв.

Та хүний нөөцийн үнэгүй програмтай болж, цалингаа хуулийн дагуу зөв, хялбар бодохыг хүсвэл манай системийг туршиж үзээрэй.

Бүртгүүлэх
Танилцуулга татах

Хэрэглэхэд хялбар програм

Ямар ч түвшний хүн хялбархан сурдаг, маш тодорхой чиглүүлдэг систем бүтээхээр ажиллаж байна. Та ердөө дараах 3 алхмын дагуу туршиж үзэхэд л цалингаа хуулийн дагуу бодох боломжтой болно.

1. Байгууллагаа бүртгүүлнэ

Байгууллагын регистрийн дугаараар бүртгүүлээд, Нэвтрэх нэр, нууц үгээ үүсгэнэ.

2. Зааврын дагуу ажилтнаа бүртгэнэ

Байгууллагын бүтцээ оруулсны дараа ажлын байруудаа албан тушаалын нэрээр нь бичиж оруулна

3. Цалингаа бодно

Ажилтнаа нэмээд ямар ажлын байранд хэзээнээс ямар үндсэн цалинтай ажиллаж байгааг бүртгэнэ.

Бүртгүүлэх заавар

Манай систем дээр хэрхэн бүртгэл үүсгэх заавар видеог үзнэ үү.

Тусламж

ОНЦЛОХ БОЛОМЖУУД

Diwo бол орчин үеийн хүний нөөцийн систем юм

Байгууллага -> Бүтэц -> Ажилтан
Та байгууллагынхаа улсын бүртгэлийн дугаараар бүртгэлээ үүсгэх бөгөөд нэвтэрч орсны дараа дотоод нэгж (хэлтэс, газар, алба г.м) болон ажлын байруудаа бүртгэнэ. Ингэснээр ажилтнуудаа зохих ажлын байранд нь хялбар бүртгэх боломжтой болно. Энэхүү бүртгэлийг хийснээр танай ажилтнууд өөрийн бүртгэлээр системд нэвтрэн орж анкетын мэдээллээ шинэчлэх боломжтой болох юм.
Цалин бодолт
Цалингаа зөв бодож байгаа юу? Хөдөлмөрийн хууль болон бусад хууль тогтоомжид нийцсэн байдлаар байгууллагынхаа цалинг бодох мөн цалингаа шилжүүлэх гэх мэт үйлдлийг маш хялбараар хийн үндсэн бизнестээ анхаарал тавих цагаа нэмэгдүүлээрэй.
Удахгүй ашиглалтанд орно
Ажилтны чат
Танай ажилтнууд баг болж хамтран ажиллахад туслах нэг чухал хэрэгсэл нь чат билээ. Хэдийгээр чатын олон янзын програм байдаг боловч багийн гишүүд мэдээллийг албан ёсны сувгаараа хурдтай солилцоход хүний нөөцийн системийн чат чухал ач холбогдолтой юм. Групп чат үүсгэх, санал асуулга явуулах, файлын сантай холбогдох зэрэг олон чухал боломжийг diwo chat нээх болно.
HR Chatbot
Монгол ажилтнууд хүний нөөцтэй холбоотой, хөдөлмөрийн хуультай холбоотой олон асуултанд мэргэжлийн хариулт авах боломж нээгдэж байна. Бид систем дотроо хүний нөөцийн чиглэлийн маш олон асуултанд хариулж чаддаг чатботыг хөгжүүлэн оруулж байна. Мөн хүний нөөцийн системтэй холбоотой тусламжийг ч энэхүү чатбот маань таньд өгөх болно. Хөдөлмөрийн харилцааны янз бүрийн асуултууд, цалин бодох үед тулгардаг асуултаа 24/7 ажилладаг чатботоос маань асууж байгаарай.
Удахгүй ашиглалтанд орно
Удахгүй ашиглалтанд орно
Сошиал
Сошиал системүүд хүчтэй нэвтэрч хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болоод байгаа учраас байгууллагууд ийм хэлбэрээр дотоод мэдээллийн урсгалаа зохион байгуулах хандлагатай болжээ. Танай байгууллагын мэдээ мэдээллүүд, мундагуудын сургалтууд, талархал, шүүмж гээд бүх ажилтанд нээлттэй зөвхөн танай ажилтнууд хандаж чаддаг сошиал орон зайг бид хөгжүүлээд байна.

Мэдээллийн аюулгүй байдлын тухай

Бид орчин үеийн клауд натив систем, өгөгдлийн сангийн тусгаарлалтыг хэрэгжүүлсэн. Мөн нууцлал, мэдээллийн аюулгүй байдлын олон улсын байгууллагаар аудит хийгдсэн системийг танд санал болгож байна.

Танай байгууллагын өгөгдөл тусгаарлалттай ө.х бүх байгууллагуудын өгөгдлийн сан тусдаа зохион байгуулагдах бөгөөд нууцлалтай талбарууд бүгд encrypt буюу нууцлагдсан байдлаар хадгалагдсан. Ингэснээр diwo admin ч өгөгдөл рүү хандах боломжгүй байхаар зохион байгуулсан.

Мөн системийн шинэчлэл гаргах процесс бүрэн автомат бөгөөд таны өгөгдөл мэдээлэл рүү хүн хандахгүй байхаар зохион байгуулсан.